Элэгний В вирус элэгний цочмог хавдар болох магадлал өндөр

2020 оны 08 сарын 06

Tа өөртөө хайртай бол энэ халдвараас сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Тэр боломж нь В вирусийн эсрэг вакцин. 3 удаагийн тунг 15000 төгрөгөөр л хийлгэх боломжтой. Хэрэв В вирус дангаараа бус В+Д вирусийн халдвар хавсарсан бол бүр ч хэцүү. Элэг шилжүүлэн суулгасан ч үр дүнтэй болох нь эргэлзээтэй гэнэ. В вирусийн эсрэг вакцинтай бол Д вирусээс айх шаардлагагүй. Учир нь В вирустэй хүнд л Д вирус халддаг. Эмчилгээний хувьд С вирусийн хувьд одоо эдгэрчих боломжтой болсон. Асуудал шийдэгдээгүй нь В вирус.
Нийслэлийн есөн дүүргийн дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм байна.

  • Баянзүрх дүүрэг: 10-р төв,
  • Баянгол дүүрэг: ЭМТ-ийн 3-р байр, Ахмад хүүхдийн эмнэлэг,
  • Чингэлтэй дүүрэг: Хайлаастын хүүхдийн амбулатори,
  • Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Сүхбаатар дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Хан-Уул дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв,
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвд вакцин хийж байна.

Вакциныг 3 тун хийлгэх бөгөөд 1 тун нь 5,000 төгрөгийн үнэтэй.
2000 оноос хойш элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа бөгөөд вакцины үйлчлэлийн хугацаа хүүхэд бүрийн онцлогоос хамаарч дээд тал нь 15-16 орчим жил байдаг гэнэ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.