Г.Алтан чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй нэгэн болж хувирчээ

2020 оны 08 сарын 06

Улсад олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Г.Батхүү, Э.Сүрэн нарын хамтаар шүүгдэж буй Г.Алтантай холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл цацагдлаа.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржид Зайсан дахь тансаг байраа үнэ төлбөргүй ашиглуулж явсан Г.Алтан өдгөө тэтгэврээс өөр хөрөнгөгүй нэгэн болж хувирчээ. Учир нь тэрээр өөрийнх нь нэр дээр ямар ч үл хөдлөх хөрөнгө тэр бүү хэл тэтгэврийн данснаас өөр орлогын данс байдаггүй хэмээн мэдүүлжээ.

Цагтаа Олон овоотын уурхайг эзэмшиж явсан Г.Алтан хатагтай хэд хэдэн банкны дампууралтай нэр холбогддог. Тухайлбал, Хадгаламж, Капитал зэрэг банкнуудаас их хэмжээний зээл аваад зээлээ эргүүлэн төлөөгүйн улмаас тухайн банкууд дампуурахад голлох нөлөө үзүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр бичигдэж байв.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж зэрэг төрийн томчуудтай нэр холбогдож явсан цуутай баян хатагтай Г.Алтан өдгөө өөрийнх нь мэдүүлж байгаачлан чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй нэгэн болж хувирсан бололтой.

Х.Онон

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.