Нийслэлийн гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

2020 оны 08 сарын 06

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ус хангамжийн Баруун  шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газрыг Улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтов. 

Дээрх газарт АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” хэрэгжүүлж буй юм. 2019 оноос эхэлсэн тус төсөл 2024 он хүртэл хэрэгжинэ. 

Мөн хуралдаанаар Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбайн газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо. 

Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсын  хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж буй УИХ-аас баталсан Засгийн газрын төсөл юм. Төслийн ажлыг Улаанбаатар хотын төвөөс 25 км-т, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.