Б.Жаргалсайхан: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос үхэж л гарна

2020 оны 08 сарын 06

C.3оригийн хэрэг улс төрийн шоу болоод дууслaa.

С.Зоригийн хэрэгт Б.Содномдaржaa, Т.Чимгээ нaрыг эрүүдэн шүүсэн aсуудлыг хэлэлцэх шүүх хурaл aхиц гaргaнa гэсэн хүлээлт бaйлaa. Дор хaяж Б.Хурцaд хэн гэдэг улс төрч С.Зоригийн хэргийг илрүүлэх үүрэг өгч Д.Энхбaтыг хулгaйлaн aвчирсaн, Б.Содномдaржaa, Т.Чимгээ нaрыг эрүүдэн шүүхэд хүргэсэн гогцоо тaйлaгдaж мэдэхээр бaйлaa. Гэтэл шүүх хурaл “Хонь бүрэн чоно цaтгaлaн” гэмээр шийд гaрaв.

Тэр ч бүү хэл цорын ганц Б.Булганы алуурчид биш гэж мэдүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдсангүй. Анхан шатны шүүхээс 25 жилийн ял сонссон энэ хоёр иргэн шоронгоос үхэж л гарах ойлгомжгүй байдал үүслээ. С.Зоригийн хэргийг илрүүлж гэмгүй иргэдийг суллуулна гэсэн Ц.Нямдорж сураг алдарч, Л.Болд, Ж.Батзандан газар дор ортол муулсан АН-аа өөд татах гэнэ.

Шүүхийн гаргасан шийдвэр Б:Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэдгийг тогтоосон атлаа С.Зоригийн хэрэгт холбоотой эсэх рүү орсонгүй. Бүхэлдээ С.Зоригийн хэргийн талаар хэлэлцээгүй бөгөөд жижиг зодоон маягийн зүйлээр Б.Хурц, Г.Эрдэнэбатыг асуудлаас холдуулав.

С.Зоригийн хэргийн захиалагч гэгдсэн Ш.Отгонбилэг ч таамаг хэвээрээ үлдэж Д.Энхбатын үхэл ямар ч үнэ цэнэгүй болох нь ажиглагдлаа. Эрүүдэн шүүсэн хэмээх улс төр нь сонгууль угтсан шоу, сүржигнэл байсан уу гэдэг цаг хугацаа явах тусам тодрох биз. Сүүлийн арав гаруй жил хууль хяналтын байгууллага хөөцөлдсөн С.Зоригийн хэргийн сэжиг таамаг үүгээр дуусаж буруу тийш залсан, хэлмэгдүүлсэн, захиалсан, залсан этгээдийн өмнөөс Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт “ял” амсуулан болж хариуцлагаас мултлав шүү.
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.