20 тэрбумыг залилсан гэх Б.Эрдэнэбатыг үргэлжүүлэн шүүнэ

2020 оны 08 сарын 06

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэргэлэнгийн хамт залилах, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.05/ 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр зургаан цаг гаруй үргэлжилсний эцэст хэлэлцүүлгийг өнөөдөр үргэлжлүүлэн хийхээр болсон юм. Тэд 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.