Туул голд цогцос хөвж байна гэсэн дуудлага иржээ

2020 оны 08 сарын 06

ОБЕГ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Хар-Усан тохой” гэдэг газар “Туул” голын усанд хүний цогцос хөвж байна гэсэн мэдээллийг  08.04-ний өдрийн 13:17 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 түр зогсоосон. 08.05-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Баянзүрхийн гүүр”-нээс “Бэл” амралт хүртэл завьтай 97 км-т урсаж, 20 удаа шумбаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:04 түр зогсоосон байна.

2020.08.06-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Эх сурвалж: ОБЕГ 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.