БШУЯ: ЖАЙКА-тай хамтарч 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

2020 оны 08 сарын 05

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЖАЙКА-тай хамтарч 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүлээлгэн өгөх асуудлыг ярилцав.

Мөн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг есдүгээр сараас эхлүүлэхээр тохиролцлоо.

Тусгай хэрэгцээт боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэх урт, богино хугацааны тэтгэлэгт сургалтад залуу багш, иргэдийг хамруулах, Монгол Улсын ерөнхий боловсролын зарим сургуулиудад зориулалтын гал тогооны газар байгуулах, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.