Монгол бүсгүйг хөнөөсөн гэмт хэрэгтнийг баривчилжээ

2020 оны 08 сарын 05

Ёнхап агентлаг БНСУ-ын Чүнбүг мужийн цагдаагийн газар өнөөдөр /2020.08.05/ хөрш айлынхаа эмэгтэйг зэвсэг ашиглан хөнөөсөн 48 настай А гэгч эрийг баривчилсан талаар мэдээлжээ.

А гэгч нь хөрш айлын 39 настай Б гэгчийг Ёнсу Дон дахь гэрт нь 12:40 цагийн үед хэд хэдэн удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Харин Б гэгч нь БНСУ-д амьдардаг монгол эмэгтэй байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтэн, хохирогч хоёр архидан согтуурч байгаад хоорондоо маргалдсан бөгөөд А өөрөө цагдаа дуудаж, хэргээ хүлээжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.