Зөвхөн аяга таваг угаагч шингэн, цемент 2 ашиглан мөрөөдлийн байшингаа барьсан эмэгтэй

2020 оны 08 сарын 05

Хүн бүрийн дотор мөрөөдлийн байшин нь дүрээрээ оршиж байдаг. Гэсэн ч бидний дотроос мөрөөдлөө бодит болгосон нь хэд билээ? Катерин нэрт Австрали бүсгүй бидний үлгэрийн кинонуудаас ч харж байгаагүй гоёмсог, мөрөөдлийн байшинг Коста Рикогийн ширэнгэн ой дунд зөвхөн аяга таваг угаагч шингэн, цемент 2-ыг ашиглан барьжээ. 

 

Катерин төрсөн цагаасаа хойш эх нутгаасаа гарч үзээгүй бөгөөд 2017 онд анх Коста Рикогийн Монтезумаруу аялж үзээд, тэр газартаа дурласан гэдэг.

 

Бүсгүй анхнаасаа уламжлалт загварын байшин бариулахыг хүссэнгүй, бөөрөнхий хэлбэртэй гэртэй болохыг мөрөөджээ. Ширэнгэн ойн орчны өнгө төрхтэй хослох ногоон өнгийн бөөрөнхий хэлбэртэй байшин барина хэмээн зураг төсөл гаргаж, барилгын ажлаа эхлүүлсэн гэдэг.

 

Катеринд барилгачид ажилд авах, олох үйл явц хүндрэлтэй байжээ. Учир нь Катерин зөвхөн аяга таваг угаагч болон цементээр байшингаа бариулахыг хүссэн юм. Түүний санааг ихэнх барилгачид ойлгосонгүй, бүтэшгүй хэмээн үзжээ. Мөн бөөрөнхий байшингуудыг хооронд нь холбох зэргийг мэддэг, чаддаг барилгачин байсангүй. 

 

Олон сар хайж, төлөвлөсний эцэст түүний санааг ойлгож, дэмжих барилгачид олдсон юм. 

 

Барилгын суурийг тавив.

 

Цемент зуурах үйл явц

 

Аяга таваг угаагч шингэнийг цементтэй хольсон зуурмагаар 1200 блок хийж барилгадаа ашигласан.

Миний хөлсөлсөн ажилчид хүндрэл бэрхшээл тулгарсан үед бууж өгөлгүй янз бүрийн бүтээлч санаа сэдэж, болгох, бүтээх талаас нь бүхий л зүрх сэтгэлээ зориулж ажилласан. Би ийм ажилчид олсондоо маш их баярладаг.  

Түүний байшин далайн эргээс ердөө 3 минут алхаад хүрэх зайд байрладаг.

 

Арлын оршин суугчид ширэнгэн ойн дундах үлгэрийн байшинг ихэд сонирхож, Катериныг зорих болжээ. Тэд Катеринд байшиндаа цонх хийхэд нь тусалсан байна. 

 

Байшингийн загвар дизайныг Катерин 100% өөрөө гаргажээ. 

Ногоон байшин дотроосоо ийм:

 

Зочны өрөө

 

Оройд ийм харагдана.

 

Угаалгын өрөө

 

Унтлагын өрөө

 

Гал тогоо

ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.