Өглөөний цай уугаагүй өдөр хүний биед юу болдог вэ?

2020 оны 08 сарын 05

Судалгаанаас харахад монголчуудад өглөөний хоол идэх зуршил маш муу байдаг. Өглөөний хоол идэхгүй байна гэдэг ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл үүсэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний хоол гэдэг нь тэр өдрийн эрч хүч болж байдаг. Өглөөний хоол идэхгүй эсвэл чанаргүй муу хоол идэх нь ходоодонд маш муу нөлөөтэй. 

Ер нь, өглөөд хүний цус өтгөн, цөс өтгөн, шээс ч мөн адил өтгөн байдаг. Тийм болохоор заавал өглөөд хооллох хэрэгтэй. Өглөө хоолоо идэхгүй байх нь тухайн өдрийн ажлын бүтээмжээс гадна биеийн дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэнд багасч байдаг. Дэлхий дээр урт удаан насалсан хүмүүсийг харахад өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн хүмүүс л өндөр насалж, биеийн ерөнхий эрүүл мэнд дархлааны хувьд сайн байдаг.

Дунд сургуулийн хүүхдүүд ч мөн адил. Өглөө цайгаа уудаг биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай хүүхэд онц сурдаг, сэргэлэн цовоо байдаг. Хүүхдүүд багадаа ямар зуршил олж авна насан туршдаа тэр зуршлаараа амьдардаг болохоор, ялангуяа хүүхдийн өглөөний хоолыг заавал өгч байх хэрэгтэй. Англид 20 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаагаар өглөө цайгаа уудаг хүүхдүүд онц сурдаг, цайгаа уудаггүй хүүхэд сул дорой, уур уцаартай байдаг. Өглөөний хоол иддэггүй хүүхэд ухамсрын хувьд ч өглөөдөө цай ууж хэвшсэн хүүхдээс муу байдаг гэж судалгааны дүн нь гарсан байдаг юм. Тэгэхээр өглөөний хоол гэдэг хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог гэсэн үг.

Хоолны дэглэм барьж буй нэрийдлээр өглөөний цай уухгүй байх нь элбэг байдаг.

Гэвч судалгаагаар өглөөний цай уухгүй байх нь биеийн жинг барихад ямар нэг нөлөөгүй гэдэг нь батлагджээ.

Харин ч эсрэгээрээ илчлэг багатай буюу зөв хүнсийг өглөөний цайнд хэрэглэх нь биеийн жинг тогтмол хэмжээнд байлгахад эерэг үр
дагаврыг авчирдаг. Мөн удаан хугацаанд өглөөний цай уухгүй явах нь ходоод, гэдэсний өвчлөл болон ой санамж муудах гол эрсдлийг үүсгэж байна. Ходоод гэдэсний асуудалтай, ой санамж муутай болчихвол таны өдрийн турш гаргах ёстой байсан бүтээмж хэд дахин буурч байна гэсэн үг.

Мөн өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний шигдээсд өртөх магадлал тогтмол өглөөний цай уудаг эрчүүдийнхээс 27% дахин их гэсэн судалгаа бий. Үүнээс гадна өдөр дутмын амьдралдаа илүү ихийг бүтээх, бүтээмж өндөртэй, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсвэл өглөөний цайнаасаа л эхлэх нь зүйтэй хэмээн зөвлөмөөр байна.

Эх сурвалж: Зөв.мн 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.