Зочид буудалд 10 жил үйлчлэгч хийсэн эмэгтэйн аялагч нарт өгсөн зөвлөгөө

2020 оны 08 сарын 05

Орчин үед үйлчилгээний байгууллагууд ариун цэвэр тал дээрээ бүхнээс илүү анхаарч, үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтэд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлздэг болсон. Гэсэн ч зарим буудлууд зочдынхоо сэтгэл нийцэхгүй байх нь элбэг. Нэрээ нууцалсан орос эмэгтэйн зочид буудлуудаар үйлчлүүлж буй хүмүүст өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тэрбээр зочид буудалд үйлчлэгч хийгээд 10 жил болж байгаа бөгөөд аялагчдад хэрэгтэй үнэтэй мэдээллүүдийг хуваалцсан юм. 

Үйлчлэгчийн цэвэрлэж бэлэн болгосон өрөөг та дахиад өөрөө цэвэрлэнэ гэхээр утгагүй санагдаж байж магадгүй юм. Гэсэн ч та өөрийн эрүүл мэндээ боддог хүн л бол миний зөвлөгөөг дагах хэрэгтэй. Би өөрийн нүдээр ганцxан алчуураар 5 өрөө цэвэрлэж дуусгасан үйлчлэгчийг харж байсан учир ийнхүү захиж байна. Бүр жорлон, хоолны ширээ хоёрыг уг алчуураараа дараалуулан цэвэрлэсэн гээд бод доо! Тэгэхээр та өөрийгөө хамгаалахын тулд цэвэрлэж, халдваргүйтгэх хэрэгтэй. 

  • Биедээ спиртийн найрлагатай халдваргүйтгэх уусмал авч яв. Зочид буудлын өрөөнд орсныхоо дараа хүний гар хүрч болох бүх зүйлсийг арчиж, ариутгах хэрэгтэй. 
  • Зочид буудлын аяга таваг, хэрэгслийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Үнэхээр шаардлагатай бол аяга таваг угаагч шингэнээр угааж хэрэглээрэй. 
  • Өөрийн гэсэн аяллын алчуур, аяга таваг угаагч спонж зэргийг бэлдээрэй. Цэвэрлэгээ, ариутгал хийхэд тань туслах болно.
  • Зочид буудлаас өгдөг алчуурыг хэрэглэх хэрэггүй. Тэнд ямар нян, бактери нуугдаж буйг та мэдэхгүй шүү дээ.
  • Орны бүтээлэг, даавуу, дэрний уут зэргийн цэвэр байдлыг шалгаад, бохир байвал буудлын менежерт мэдэгдэж солиулаарай.
  • Эцэст нь хэлэхэд зочид буудлын үйлчлэгчийг битгий уурлуул, учир нь тэр таны шүдний сойзоор жорлон угаачихсан байхад та юу ч мэдэхгүй өнгөрнө шүү дээ. Мөн та үнэтэй сүрчиг, гоо сайхны хэрэглэлүүдээ ширээн дээр ил үлдээхийн оронд цүнхэндээ хийж цоожлоорой. Цүнх, чемоданд зориулсан жижиг цоожнуудыг авч бэлдэх хэрэгтэй.

Та цэвэрлэгч, үйлчлэгч нарт хэр итгэдэг вэ? Тэд яг чин сэтгэлээсээ бүхнийг цэвэрлэж, халдваргүйтгэж чаддаг болов уу? 

ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.