АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 08 сарын 05

Сиатлл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр хуваарийн дагуу 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр АНУ-аас нийт 256 иргэн эх орондоо ирж байгаа юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Иргэдийг Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм”, “Зүчи” зочид буудлууд болон “Сэлбэ ресорт” амралтын газруудад тусгаарлана. 

Түүнчлэн маргааш буюу наймдугаар сарын 6-нд БНЭУ-аас хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ авч ирнэ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.