Хойд Солонгосын ''элитүүд''-ийн хангалуун амьдрал

2020 оны 08 сарын 05

Хойд Солонгос гэхээр л зовж зүдэрсэн, өлсгөлөн хүмүүс толгойд буудаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын эдийн засгийн байдал өөрчлөгдөж, нийгмийн элит хэсэг бэлжиж байгаа гэнэ. Хөдөлмөрийн намаас хараат бус, орлогын нууцлаг эх үүсвэртэй хүмүүс гудамжаар ухаалаг гар утас барин, европ загварын хувцас өмсөж, цахилгаан дугуй жолоодон явах болжээ.

 

Хятадын зурагчин Кристиан Петерсен Клосен Пхеньянруу 10 хоног аялахдаа Хойд Солонгосын ''баячуудыг'' анх олж анзаарчээ. Ердөө 5 жилийн өмнө анх Пхеньянд зочилж байхад нь ухаалаг гар утасны ''сүүдэр ч үгүй'' байсан газарт хүн бараг хүн болгон л утас ашиглаж буйг хараад ихэд гайхсан байна.

 

1234

Арьсан цүнх, чанартай унадаг дугуй, тансаг зэрэглэлийн авто машин, европ загварын хувцаслалт зэргийг Хойд Солонгосын иргэдээс харсандаа их гайхсан. 

 

6 ажлын өдөртэй, дээрээс нь намын үйл ажиллагаандаа байнга идэвхтэй оролцох ёстой байдаг завгүй Хойд Солонгосчууд ажлаа тараад 24 цагийн кафед сууж, алжаалаа тайлах цаг гаргах болжээ. 

Нэг үеэ бодвол иргэдийн мөрдөх ёстой хатуу чанд дэглэмүүд суларсан гэмээр, амьтны хүрээлэнд гэрлэж, нисгэгчийн дугуйланд сурч, онгоц жолоодох, мэргэжлийн багшаар морь унахыг заалгах гэх мэт өмнө нь зөвхөн мөрөөддөг байсан зүйлсээ хийх боломжтой болжээ. 

 

Тэр бүү хэл Пхеньяны гудамжинд таксинууд олширсон бөгөөд зөвхөн гадаад валютаар төлбөр авдгийг эс тооцвол энэ нь Хойд Солонгосчуудын хувьд хөгжил дэвшил юм. 

Мэдээж дээр дурдсан амьдралаар Хойд Солонгосыг төсөөлж бодох хэрэггүй, учир нь бэл бэнчинтэй, ''элит'' хүмүүс Хойд Солонгосын хүн амын ердөө 10%-ийг эзэлдэг гэдгийг санах хэрэгтэй. Нийгмийн бусад давхаргын хүмүүс урьдын адил нийтийн тээвэрт суухын тулд өдөржин дараалалд хүлээн зогсож, биеийн хүчний хүнд хүчир ажлуудаа хийж, аяга хоолны мөнгө олохын төлөө өглөөнөөс шөнө хүртэл зүдэрч байгаа хэвээрээ гэнэ. Харин Засгийн Газар ядуусаа огт байдаггүй мэтээр хайхардаггүй ажээ.

ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.