Ливанд хүчтэй дэлбэрэлт болж, 78 хүний амь эрсдэж, 4000 хүн шархаджээ

2020 оны 08 сарын 05

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод өчигдөр хүчтэй дэлбэрэлт болж, 78 хүн амиа алдаж, дөрвөн мянга гаруй хүн шархадсан талаар СNN агентлаг мэдээллээ. Тус дэлбэрэлт нь 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн байна. Дэлбэрэлтийн улмаас ойролцоо орших байшин барилга нурж, эмх замбараагүй байдал үүсэж, Бейрут хотын эмнэлэг ачааллаа дийлэхээ больсон байна.  Тиймээс шархадсан иргэдийг ойролцоох хотын эмнэлэгт хүргэжээ. Мөн хөрш зэргэлдээх Кипр улсад хүртэл чичиргээ мэдрэгдэж, орон сууцны хороололд эвдрэл гэмтэл гарсан байна.

Дэлбэрэлтийн нарийн шалтгааныг одоогоор тогтоогүй байгаа дэлбэрэлт болсон газар болох боомт дахь агуулахад аммонийн нитрит гэх химийн өндөр хүчтэй 2750 тонн бодис зургаан жилийн турш хадгалж байжээ. Тус бодисыг тэсэлгээний ажил болон азотын бордоо болгон ашигладаг аж.

Ливан улс даяар өнөөдрөөс эхлэн гурван өдрийг гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Мөн Бейрут хот гамшгийн бүсэд тооцогдож хоёр долоо хоногийн турш онцгой байдлын нөхцөлд аюулгүй байдлыг хангаж ажиллах болсон юм. Дэлбэрэлт болсон боомтыг тодорхойгүй хугацаанд хааснаар бараа бүтээгдэхүүний ихэнх хувийг гаднаас импортолдог тус улсын хувьд хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа аж.

Ливанд хүчтэй дэлбэрэлт болж, 78 хүний амь эрсдэж, 4000 хүн шархаджээ

Ливанд хүчтэй дэлбэрэлт болж, 78 хүний амь эрсдэж, 4000 хүн шархаджээ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.