ШУУРХАЙ: Ш.Батхүү, Ч.Ганзориг, Г.Алтан нарын шүүх хурал хойшиллоо

2020 оны 08 сарын 05

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч "Жаст" ын Ш.Батхүү,  Эрдэнэт  үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэгдэж буй Б.Мөнхжаргал, Г.Амарбат,  Алтжин"-ийн Г.Алтан,  түүний хүү Э.Сүрэн  нарт холбогдох  гэм буруугийн шүүх хуралдаан 10:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  боллоо. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр шүүх хурлыг 2020.08.24-ний өдөр хүртэл хойшлууллаа. 

Шүүх хуралд даргалагч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар нийслэлийн прокурор Б.Батнасан, Д.Пүрэвдагва нар оролцож байна. Тэднийг эрүүгийн хуулийн 18.6.2"т заасан мөнгө угаах,  17.3.2, 17.3.3"т заасан залилсан, 21.1.1-т заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн,   21.12.1,-т  заасан эрүү шүүлт тулгасан, 23.2.1-т заасан хуурамч бичиг баримт үйлдсэн, 23.2.2-т заасан хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан  үндэслэлээр  тус тус буруутгаж байгаа юм.

Т.Номин 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.