14 энхийг сахиулагч эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

2020 оны 08 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 615 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд БНСУ болон Токио, Австрали улсаас ирсэн иргэдийн давтан шинжилгээ хамаарч байгаа. Мөн тандалтын зорилгоор авсан шинжилгээ бий. Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нар, Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Халдвар авсан 14 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Эдгээр хүн нь долоодугаар сарын 12, 14-нд ирсэн энхийг сахиулагч дайчид байна.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 244 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 49 хүн эмчлүүлж байна” гэв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.