Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрлээ

2020 оны 08 сарын 05

Наймдугаар сарын 4 буюу өчигдөр унци алтны үнэ 2000 ам.долларт хүрч хаагдсан нь бүх цаг үеийн хамгийн дээд ханшид тооцогдлоо. Өмнө нь 2011 онд алт 1700 ам.доллар болсон нь алтны ханшийн дээд үнэд тооцогдож байв.

Дэлхий нийтэд тархаад буй цар тахал эдийн засагт нөлөөлж, алтны ханшийг ийнхүү өсгөхөд хүргэсэн хэмээн олон улсын шинжээчид дүгнэжээ.

Манай улсын хувьд 2020 он гарснаас хойш 9.1 тонн нь алт худалдан авсныг Монголбанк мэдээлсэн.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.