АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

2020 оны 08 сарын 05

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.