Эмэгтэй хүн хөгширдөггүй 

2020 оны 08 сарын 04

Түүх: Нэгэн үсчний газар байнга ирдэг настан хэсэг ирэхгүй нэлээд удсаны дараа ирэхдээ Маш гоё үнэтэй чамин Хан-буг хувцас өмсөн ирээд ...
-Энэ дээр яг тохирох үсний засал хийж өг хамгийн үнэтэй үйлчилгээ байсан ч хамаагүй... гээд гоё болоод гарах үед нь үсчин залуу :

-Та өнөөдрийн хуримынхаа хамгийн гоё зочин болох нь ээ гэж хэлтэл

Эмээ хариуд нь:

- Эмч надад 7 хоногийн хугацаа үлдсэн гэсэн тэгээд л эмээ нь гоёж байна ... гэсэн үгийг маш тайван , баяртай хэлжээ

Энэ түүхийг намайг анх гоо сайханчаар сурч байхад минь Солонгос hair designer залуу ярьж өгч билээ Түүнд тохиолдсон явдал юм гэнэ.


Тэр залуу бидэнд энэ түүхээс ямар дүгнэлт гарах бэ гэдгийг өөрсдөө хийх боломжийг үлдээгээд өөрийнхөө дүгнэлт, бодлыг хэлээгүй юм .

Харин би 15 жил энэ салбарт ажиллаж ажиллаж сая нэг хийсэн дүгнэлт бол :
Эмэгтэй хүн хэзээ ч хэзээ ч өөрийгөө хөгширч яваа гэж бодохыг хүсдэггүй, мөн хэзээд гоё сайхан ,ганган дэгжин байхаас татгалзахгүй юм байна гэдгийг ухаарсан юм Сүүлийн өдөр хүртлээ сайхан харагдахыг хүсдэг хүн бол зөвхөн эмэгтэй хүн шүү

Та ээждээ мөнгө зарцуулах гэтэл...
Ээж тань: -за яахав ээ ...гэж л байдаг ...Тэр үгийг бүү тоо !
Битүүхэндээ жаахан охид шиг хамтдаа тансаг хоол идэж, сайхан бүхнийг залуу охин мэт хийхийг хүсэж байдаг гэдэгт итгээрэй.

Mөн та тэр насыг дайрахгүй мэт битгий хүнийг ХӨГШИН гэж хэлж байгаарай. Хөгшин гэдэг ойлголт эмэгтэй хүний хувьд үхэх өдөр хүртэл ч байхгүй шүү.

Дээрх түүхээс бус өдөр бүр ирдэг үйлчлүүлэгчээсээ , өдөр бүр сургадаг ажлаасаа ,амьдралаасаа олж мэдсэн.
Хүн юмыг харах өнцөг өөрчлөгддөг харин хэрхэн гэдэг олон янз. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.