Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн амьтдын төрөл зүйлс

2020 оны 08 сарын 03

Орчин үеийн эрдэмтэд шинэ төрөл зүйлийн амьтан оллоо гэхэд нэр өгөх гэж нэг их ''толгойгоо гашилгахаа'' больсон бололтой. Шинээр олдсон амьтад, ургамал, микроорганизм алдартнуудын нэрээр нэрлэдэг үзэгдэл түгээмэл болжээ. 

Ховор, шинэ төрөл зүйл амьтдыг Боб Марли /шимэгч/, Бионси  /морин хэдгэнэ/, Жорж Буш /цох/ зэрэг алдартнуудын нэрээр нэрлэх нь ховордож буй тэднийг хамгаалах, олон нийтийн анхаарлыг тэдэнд хандуулах онцгой ач холбогдолтой байдаг.

Алдартнуудын нэрээр нэрлэгдсэн амьтдын төрөл зүйлсийг ЗӨВ.МН онцоллоо.

 

No crustacean, no cry? Bob Marley gets his own species – Repeating ...

Боб Марли шимэгч

АНУ-ын Арканзас их сургуулийн эрдэмтэн Пол Сиккел регги урлагийг загалмайлсан эцэг Боб Марлигийн үнэнч шүтэн бишрэгч байсан бололтой. Загасны биед шимэгчилж амьдардаг хавч хэлбэртэн шимэгчийг Боб Марлигийн дурсгалд зориулж Gnathia marleyi хэмээн нэрийджээ.

 

Scientists Name a Fly After Beyoncé—Can She Make Them Change It ...

Бионси морин хэдгэнэ

2012 оны нэгдүгээр сард нэн ховор төрлийн морин хэдгэнийн шинэ төрөл олджээ. Хэдгэнэ цээжин дээрээ алтлаг өнгийн үстэй байсан нь уг морин хэдгэнийг олж илрүүлсэн эрдэмтэн болох Бриан Лессардад дуучин Бионсиг санагдуулж улмаар Scaptia beyonceae хэмээн нэрийдсэн гэдэг. 

 

Жон Клис Лемур

Алдартай комедиан, жүжигчин Жон Клисын нэрээр нэрлэгдсэн уг өхөөрдөм лемур бичийг 2005 онд Мадагаскарын ойгоос олж нээжээ. Уг Лемурыг олсон эрдэмтэн жүжигчин Жон Клисын байгальд ээлтэй дүрүүдийг бүтээж, олонд таниулах зорилготой олон кино бүтээсэнд нь талархах үүднээс уг нэрийг хайрласан гэдэг.

 

George W. Bush - Celebrity species - Pictures - CBS News

Жорж Буш цох

Жорж Буш бол зөвхөн АНУ-ын экс ерөнхийлөгч бус мөн цох юм. Уг ховор төрлийн цохыг олж илрүүлсэн эрдэмтэн болох Күэнтин Вилер илрүүлсэн төрөл зүйлсдээ алдартай улс төрчдийг нэрийг өгдгөөрөө онцлогтой.

 

Кейт Уйнслет цох

Agra Katewinsletae цохыг Титаник кинонд бүтээсэн жүжигчин Кейт Уйнслетийн дүрээс санаа авч нэрлэжээ. Уг цох нь амьдрах нутаггүй болсны улмаас мөхлийн ирмэгт ирсэн бөгөөд олны анхаарлыг татахын тулд ийнхүү алдарт жүжигчний нэрээр нэрлэсэн байна.

 

Ten species named after famous people - BBC Future

Адольф Гитлер цох

Anophthalmus hitleri нэрт цох нь Словенийн чийглэг агуйд л зөвхөн нутагладаг. 1933 онд Германы шавж судлаачдын олж нээсэн уг цохыг Адольф Гитлерийн нэрээр нэрийджээ.

 

Хью Хефнер туулай

Плейбой сэтгүүлийн логонд туулайн дүрс байдагтай шууд холбоотой. Sylvilagus palustris hefneri нэрт уг туулайн төрөл зүйлийг АНУ-ын намагт газраас олж харж болно. Хефнер өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн туулайн төрөл зүйлсдээ зориулж амьд ахуй цагтаа ихээхэн хэмжээний мөнгөн хандив өргөдөг байсан гэдэг.

 

Ханхүү Чарьз мэлхий

2008 онд анх олдсон уг мэлхийн төрлийг 2012 онд хунтайж Чарьзийн нэрээр Hyloscirtus princecharlesi хэмээн нэрийджээ. Язгууртны нэрээр нэрлэснээр уг ховор амьтны төрлийг хамгаалж чадна хэмээн итгэснийх ч байж мэднэ. 

Ричард Докинс загас

4 төрөл зүйлийг багтаасан загасны аймгийг тэр чигт нь Их Британийн эрдэмтэн Ричард Докинсын нэрээр нэрлэсэн бөгөөд Ричард ч уг явдлыг маш их баярлаж хүлээж авсан бөгөөд бүхэл бүтэл загасны аймгийг өөрийн нь нэрээр нэрлэснийг бахархууштай хэрэг хэмээн боддог гэнэ шүү.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.