Нэг сумаар хоёр туулай: Ботокс тарилга хүмүүсийг аз жаргалтай болгодог

2020 оны 08 сарын 03

АНУ-ын Scientific Reports эрдэм шинжилгээний сэтгүүлээс 45,000 хүний дунд явуулсан судалгааны үр дүнд эрдэмтэд ер бусын дүгнэлтэд хүрчээ. Ботокс тарилга тариулах нь сэтгэл гутралын эсрэг тайвшруулах эм уусантай ижил нөлөө үзүүлдэг гэжээ. 

Үрчлээ, өө сэв нь алга боллоо гэж баярлаад, сэтгэл гутралаас ангижраад байгаа хэрэг огт биш ажээ. Ботокс тарилга нь хүний гадаад төрхийг өөрчилж сайхан болгохоос гадна сэтгэл санааны байдлыг нь ч өргөх чадвартай гэнэ.

 

Botox Injections: Side Effects, Risks, & Cost, According to ...

Ботокс буюу ботулинум токсин хэмээх бодис нь үрчлээ тэнийлгэхээс гадна биеийн аль хэсэгт таригдахаас үл хамааран сэтгэл санааг тайвшруулах нөлөө үзүүлэн, булчин суллаж, толгойн өвчнийг хүртэл анагаах чадалтай. 

Биеийн аль нэг хэсэгтээ ботокс тарилга хийлгэсэн 13 сая хүнээс санамсаргүй түүврийн байдлаар 45,000 хүнийг сонгож судалгаа явуулсан бөгөөд тэдний сэтгэл гутралын түвшин ботокс тарилга хийлгэж байгаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад 40-80% бага байжээ. 

Сэтгэл гутрал бол хүнийг дотроос нь иддэг аюулт зүйл. Хүн төрөлхтөн орчин үед сэтгэл гутралтайгаа тэмцэхийн тулд туршаагүй зүйл үгүй гэхэд бараг хилсдэхгүй. Уг судалгаа ийнхүү олны хүртээл болсноор сэтгэл гутралтай хүмүүс стресстэйгээ тэмцэхийн сацуу гадаад төрхөө ч өөрчлөөд, сэтгэл хангалуун алхах боломжтой болох нь ээ. Мэдээж хэмжээ дамжааг нь тааруулж, эмчийн заавар зөвлөгөөг чанд баримтлах хэрэгтэйг санаарай. 

 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.