Гадилын хальсыг идэж хэрэглэх нь таны биед маш их ач тустай

2020 оны 08 сарын 03

Гадил жимсийг хальстай нь хамт иднэ гэхээр таны санаанд нэг л бууж өгөхгүй байж магадгүй. Гэсэн ч энэ нь хүний биед итгэмээргүй олон ач тустай ажээ.

Гадилын хальс олон төрлийн шим тэжээл, витаминуудаар баялаг. Витамин B6, B12, C болон магни, ислэгээр баялаг орцтой. Гадил жимсийг идэхдээ хальстай нь хамт идвэл 2 дахин их витамин, шим тэжээл авах боломжтой гэсэн үг юм. 

Гадилын хальсыг хоол хүнсэндээ хэрэглэхийн өмнө сайн угаах хэрэгтэй. Гадилыг гүйцэд болгохын тул олон төрлийн шавж устгах химийн нэгдлүүдийг цацдаг учир хальсыг нь давс, цуутай усаар угааж хэрэглэх нь зүйтэй. Химийн бодис хэрэглээгүй, органик гадилыг хүнсэндээ хэрэглэж байвал зохистой. 

Чихэрлэг сайхан амттай жимстэйгээ харьцуулахад гадилын хальс илүү гашуун амттай байдаг. Мэдээж шууд хальслаад л идэхийн оронд жигнэж, блендэрлэх зэргээр таатай амттай болгон хувиргах боломжтой.

  • Хэрвээ танд блендер байвал гадилын хальсаар амтлаг смүүти хийх боломжтой. 
  • Жигнэж, зөөллөөд идэж болно. 
  • Хайруулын тавганд шарж болгосон гадилын хальс тааламжтай үнэр ялгаруулдаг. 10 минутын турш хайрсныхаа дараа идээд үзээрэй.
  • Шарах шүүгээнд 10 минут жигнэж идэх боломжтой. 
  • Гадилын хальсаа ашиглан бялуу ч хийх боломжтой. Интернетэд зөндөө жор байгаа.
  • Архинд дарж хэрэглэж болно. Гадилын хальсыг сайтар жижиглэж зүсээд шилэн саванд хийж, дээрээс нь архи, виски, дарс зэрэг дурын согтууруулах ундаагаа хийгээд таглаж орхино. Ингэснээр маш тааламжтай үнэртэй тансаг дарс бэлэн болно. 

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.