Унаач хүүхэд бэртэж гэмтэлгүй сайхан наадлаа

2020 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярт зориулсан хурдан морины уралдаанд зургаан насны нийт 310 хурдан морьд, давхардсан тоогоор 84 унаач хүүхэд уралдсанаас мориноос унаж, бэртсэн тохиолдол бүртгэгдсэнгүй.

Уралдааны үеэр уяач, уралдаанч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих стандарт шаардлага, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн  хэргэжилтийг салбар байгууллагууд хангуулан ажиллуулав.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.