ХЯЗААЛАН: Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ түрүүллээ

2020 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 170 гаруй хязаалан насны морьд шандсаа сорилоо. Үүнээс
Түрүү магнайд:  Төв аймгийн Алтанбулаг аймгийн сумын уяач Дугаржавын Ганзоригийн хар үрээ,

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн үрээ, айргийн гуравт Төв аймгийн Баян сумын уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн хүрэн үрээ,

Айргийн дөрөвт Арга билэг группийн захирал Занганы Пүрэв-Очирын хүрэн үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотон сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.