Cанамсаргүйгээр хоолойгоо боомилж байсан хүүхдийг аварлаа

2020 оны 07 сарын 13

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр "Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна" гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар шуурхай  шуурхай ажиллаж хүүхдийн амь насыг аварчээ. Алба хаагчид 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгахад 11 настай хүүхэд  Стана  маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй, бие нь хөрсөн, шокын байдалтай байсанд эмнэлгийн  анхан шатны тусламж шуурхай үзүүлж 103 иртэл амьсгал дэмжих массажыг 20-аад минут хийж ухаан оруулан амь насыг нь аварсан байна. 

Эцэг эхчүүд та бүхэн  хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.