Сэрэмжлүүлэг: Өчигдөр гурван хүн усанд энджээ

2020 оны 07 сарын 12

Баяр наадмын өдрүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгөв. Тэрбээр  “Энэ жил хорио цээрийн дэглэмтэй байгаа. Баяр наадмаар иргэд хотоос гарах хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байна. Орон нутгийн замд хурд тохируулаагүй, бүрэн бус техник хэрэгсэлтэй,  даац хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсонтой холбоотойгоор  зам тээврийн осол гарч эрдэнэт хүний амь нас эрсдсээр байна. Баяр наадмын эхний өдөр буюу өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас таван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Түүнчлэн иргэд гол дагуу амарч зугаалахахдаа  согтууруулах ундаа хэрэглэн, бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэлтэй осол гэмтэл буурсангүй. Өчигдрийн байдлаар голд гурван хүн эндсэний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.