3 хүнд коронавирус илэрлээ

2020 оны 07 сарын 12

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 10-нд нийт 377 хүнд шинжилгээ хийхэд 374 коронавирус илрээгүй. 3 хүнд коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэдээс 2 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 22  настай эмэгтэй, 21 настай эрэгтэй,  22 настай эрэгтэйгээс халдвар илэрлээ. Тэднийг Дархан-Уул аймгаас ХӨСҮТ рүү авчирч байгаа.

Шинжилгээг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан 3 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 252 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 40 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул, Орхон-Уул аймагт тусгаарлагдсан 65 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 3 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 15 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Эдгэрч гарсан иргэдийн тухайд, 20 настай эмэгтэй 55 хоног эмчлэгдэн гарсан бол нөгөөх нь 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдэн гарчээ. Тэд ОХУ-аас ирсэн оюутнууд юм.

Монгол Улсад онош батлагдсан 230 тохиолдол байгаагаас 202 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  28 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 25 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 1 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.