Айргийг нэг аягаар дамжуулан уухгүй байхыг зөвлөлөө

2020 оны 07 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын эдгээр өдрүүдэд нэг аягаар айраг дамжуулан ууж болохгүйг зөвлөлөө.

Шинэ коронавирусийн халдвар шүлсээр дамжин халдварладаг тул иргэд айраг, цагаа уухдаа аяга дамжуулахгүй байх нь чухал гэв.

Мөн ЭМЯ-ны зөвлөгөө мэдээлэл авах утсанд иргэд амны хаалт зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа тул иргэдийг амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.