Наадмын хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нар дээлээр гоёжээ

2020 оны 07 сарын 11

Дэлхий нийтэд бүртгэгдээд байгаа коронавирсийн цар тахлын улмаас монголчууд энэ жил цахимаар наадаж байна. Цар тахлын үед үзэгчгүй наадмыг XIII зуун цогцолборт зохион байгуулж, монголын телевизүүдийн холбооны 16 телевиз шууд дамжуулан хүргэж байгаа.  Тиймээс наадамчид бөх, сур, шагайн харвааг цэнхэр дэлгэцээр үзэж байгаа билээ.

Үзэгчгүй наадмын хамгаалалтад гарч буй цагдаа нар энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа "Hero” интэртаймэнтийн захирал Б.Баатарын санаачилснаар цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцсаар бус Монгол дээлээр жигдэрчээ.

Наадмын зохион байгуулагчдын онцолсноор “Монгол наадам”-ыг бүрэн зураглаж, нэг цогц контент болгон боловсруулж, олон улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэхийг зорьж байгаа учраас хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нар ч бас ийнхүү дээлээр гоёжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.