СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий чиглэлийн замд автомашины ослоор нэг эмэгтэй амиа алдлаа

2020 оны 07 сарын 10

Өнөөдөр  өглөө 05 цагийн орчимд Улаанбаатар  хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан Тoyota Аlion маркийн автомашин Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1-р багийн Дулааны хавтгай гэх газарт осолдож зорчигч О 30 настай эмэгтэй амь насаа алдсан байна.

Мөн яг одоогийн байдлаар  Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Баяндавааны зүүн талд усархаг аадар бороо ихээр орсоны улмаас замын зорчих хэсэг рүү шороо, чулуу урсан орж зорчих хэсэг бохирдож тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.