Өнөөдрийн замын түгжрээ сийрэг автозамууд

2020 оны 07 сарын 10

Эрчим хүчний гудам түр хаасантай холбоотой Энхтайвны өргөн чөлөө зүүнээсээ баруун тийшээ ачаалал ихтэй байна. Иймээс Дэлгэр хотхоны зам, Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөгөөр явахыг Тээврийн Цагдаагийн албанаас зөвлөж байна. 
Хөдөө орон нутагруу гарах машины хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотой Баянзүрх, 22-ын товчооны замууд ачаалалтай байна. Харин Тэц-4 болон Баянхошууны хөтлийн замууд ачаалал багатай байна. 
Их хэмжээний бороо орсны улмаас Дархан, Лүнгийн замд эвдрэл гэмтэл гарсан тул машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайн ханган, зааварчилгаа нөхцөл байдал хурдаа зөв тохируулж болгоомжтой зорчихыг анхаарууллаа. 
Яг одоогийн байдлаар Тээврийн Цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжиж ажиллаж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.