Хязаалан, шүдлэн морьдын уралдааныг цуцаллаа

2020 оны 07 сарын 10

Үндэсний их баяр наадам өнөө өглөө хязаалан морины уралдаанаар эхлэх байсан ч Хүй долоон худаг орчим  хур ихтэй байгаа тул түр хойшлуулсан тухай бид мэдээлсэн. Уралдааны зам халтиргаатай, уралдаанч хүүхэд, морьдод эрсдэлтэй байгаа тул өнөөдрийн уралдаануудыг долдугаар сарын 13 хүртэл хойшлууллаа. Өнөөдөр хязаалан, шүдлэн болон эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан юм.

Харин маргааш хурдан азарганы уралдаан товлосон цагтаа явагдана. 

Eagle.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.