Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

2020 оны 07 сарын 10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.

Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна.

COVID 19  цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах юм байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны зургаадугаар сарын 30-наас 2020 оны долдугаар сарын 15-ныг хүртэл сунгасан юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.