Сөүл хотын дарга бэлгийн дарамтаас болж амиа хорлосон уу?

2020 оны 07 сарын 10

Сөүл хотын захирагчийг 7 цагийн турш хайх үйл ажиллагаа явуулсны дараа уулнаас цогцсыг нь олжээ. Хэргийн газарт гэмт хэргийн ул мөр байгаагүй бөгөөд цагдаа нар үхлийн шалтгааны талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 

Пак Ун Сүн нь хүний эрхийн хуульч мэргэжилтэй бөгөөд 2011 онд хотын даргаар сонгогдсоноосоо хойш өдийг хүртэл уг албыг хашиж байсан юм. Түүнийг 2022 оны сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа ч байжээ. 

Хотын захирагч алга болдог өдрөө гэрээсээ явахаасаа өмнө охиндоо гэрээслэл маягийн зүйл захиж үлдээсэн байна. Түүнийг нарийн бичгийнхээ цагдаагийн газарт өгсөн гомдлоос болж амиа алдсан байх боломжтой хэмээн таамаглаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт нарийн бичиг нь Пак даргыг өөрт нь бэлгийн дарамт учруулсан хэмээн цагдаад өргөдөл өгчээ. 

Эх сурвалж: ЗӨВ.МН 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.