Д.Нямхүү: 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020 оны 07 сарын 10

Эрүүл Мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. 

Д.Нямхүү: Нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монголд нийт 227 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс  197 хүн эдгэрсэн, 30 хүн эмчилгээнд байна. 

Өчигдөр Истанбулын онгоцоор 262 хүн ирэхэд 42 настай эмэгтэй амаржиж хоёр ихэр хүүхэд төрүүлсэн. ХӨСҮТ-д долоон сартайдаа төрсөн, 1 кг 400 грам жинтэй, дутуу нярай ирсэн. Нисэх багийн нисгэгчид хурдаа зөв тохируулан Монголд цагаасаа өмнө буусан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлсэн. 

Дэлхий даяар коронавирустэй холбоотой нийт 42142 эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл нийтлэгдсэн. Дэлхий даяар 160 вакцин бүтээх судалгааны ажил хэрэгжиж байгаагаас 21 нь эмнэлзүйн туршилтаа эхлүүлсэн. Коронавируст халдвар нь зөвхөн уушгийг өвчлүүлдэггүй гэдгийг Ираны Тегераны эрдэмтэд тогтоожээ.

Коронавируст халдвар авсан хүмүүс дунд булчин өвдөх хам шинж элбэг байна.

Б.Янжмаа: Япон улсын Токио хотод дөрөвдүгээр сараас хойш хамгийн их тохиолдол илэрлээ. БНСУ-д баасан гарагаас эхлэн сүмд ирж буй иргэдийг QR кодоор бүртгэж авахаар болжээ. БНХАУ-ын Хонконгт 42 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 24 нь өндөр настны асрамжийн төвд бүртгэгдсэн байна.

Эмнэлгийн бус орчинд шууд агаарын замаар халдвар дамжиж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Нэгдүгээр сараас хойших хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр боллоо. Коронавирус бидний өмнө мэддэг байсан өвчинтэй адилгүй учраас вакцин гарсан ч тахлын тогтоон барих хэцүү байх магадлалтай байна гэж АНУ-ын Халдвар өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тиймээс хүмүүс амьдралын шинэ хэв маягтаа зохицох хэрэгтэй. 

Өчигдөр Истанбулаас ирсэн 4 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. 341 хүн тусгаарлалтад шинээр орсон бол 286 хүн тусгаарлалтаас гарч гэрийн дэглэмд шилжсэн. Тусгаарлалтын байранд нийт 3050 хүн байгаагаа дотор 204 хүүхэд, 109 жирэмсэн, 286 архаг хууч өвчинтэй хүн байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.