"Өргөө" кино театр 13-аас доош насныханд үйлчлэхгүй

2020 оны 07 сарын 10

Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сарын 1-ны өдрөөс кино театруудын үйл ажиллагааг шат дараатай нээсэн. Гэвч кино театрууд ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлтгэл ажлаа саяхнаас хангаж дууссан тул ийнхүү эхнээсээ үүдээ нээж эхлээд байгаа юм. 

Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт байрлах “Өргөө-2” кино театр  үүдээ нээлээ. Тэд хоёр цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа бөгөөд,  13-аас доош насныханд үйлчлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Үйлчлүүлэгчидийнхээ биеийн халууныг хэмжин, масктай танхимд оруулж байгаа ажээ. 

Харин Тэнгис кино театрын хувьд  өчигдөр үзэгчдэд үйлчилж эхэлсэн. Насны хязгаар тогтоогоогүй бөгөөд зөвхөн масктай иргэдэд үйлчилж байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.