Истанбулын нислэгээр ирж явсан эх онгоцонд амаржиж, ихэр охин төрүүлжээ

2020 оны 07 сарын 10

Туркээс иргэдээ татах тусгай үүргийн онгоц өчигдөр өглөө 06.30 цагт Улаанбаатараас хөөрсөн.

Истанбулаас Улаанбаатарын чиглэлд аялалдаа гарсан тусгай үүргийн онгоцонд нэгэн эх амаржиж хоёр ихэр охин төрүүлсэн тухай мэдээлэл ирлээ. Нислэгт яваа эрүүл ахуй халдвар хамгаалал, тархвар судлаач эмч нар эх хүүхдийг эсэн мэнд амаржуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тусгай үүргийн онгоц өчигдөр шөнө 01:13 цагт Улаанбаатарт газардсан бөгөөд амаржсан эхийн ар гэрийнхэнтэй холбогдож энэхүү баярт мэдээг хүргэж дуулгажээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.