Борооны улмаас хязаалан морьдын уралдааныг түр хойшлуулжээ

2020 оны 07 сарын 10

Энэ жилийн  Үндэсний их баяр наадмаар зургаан насны морьд болон гурван насны эрлийз гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн хувьд ард иргэд хурдан морьдын уралдааныг цахимаар үзэх учир үзэгчдийг нэвтрүүлэхгүй. Таван телевиз уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэлээ хангажээ. Баяр наадмын эхний өдөр долдугаар сарын 10-нд 07:00-11:00 цагт хязаалан нас, 12:00-14:30 цагт эрлийз дунд нас, 15:00-18:00 цагт шүдлэн насны морьд уралдах хуваарьтай.

Хүй долоо худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир унаач хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан мордуулахыг түр хойшлуулаад байна. 

Баяр наадмын хурдан морины уралдааны салбар хорооноос тун удахгүй шийдвэр гаргах аж.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.