Н.Мандах: Н.Номтойбаяр тэгш бусаар шүүгдэж өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон

2020 оны 07 сарын 09

Өнөөдөр  шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах шүүхийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ " Н.Номтойбаяр тэгш бусаар шүүгдэж өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон.

2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэнтэй холбоотойгоор хууль шүүхийн ажиллагаа эрчимжсэн. Үүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан гэж харж байна хэмээв.

Түүнчлэн одоогийн байдлаар шүүхээс шүүх хуралдааны товоо гэнэт өөрчилснөө мэдэгдээгүй. Хэргийн оролцогч нар ирээгүй учраас шүүх хурлыг хойшлуулж байсан. 2020.05.28 өдөр Н.Номтойбаярыг цагдан хорих арга хэмжээ авсан. Үүнээс болоод УИХ-ын сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. Үүнд хамааруулж нэг зүйлийг хэлье.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд СЕХ-ноос зөвшөөрөл авах үүрэгтэй ч үүнийг хүлээж аваагүй. Хууль ёс хэрхэн хэрэгжиж ирсэн талаар мэдээлэл өгч байна.

Долоодугаар сарын 2-нд шүүх хурал товлосон. Ингээд шинэ өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцах хугацаа хүсэхэд үгүйсгэсэн. Энэ үед гэм буруугийн хувьд маргаж байгаа хүмүүс оролцож байсан. Бусад хүмүүс өмгөөлөгчтэй харин Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй оролцож байсан.

Анхан шатны шүүхээс долоодугаар сарын 7-нд шийдвэрийг амаар танилцуулж, үндэслэлийг хэлээгүй. Бичгээр шийдвэр гараагүй байгаа тул би энэ талаар танилцуулах нь зохисгүй. 

Энэ хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурорын зүгээс шүүгдэгч Нямтайширын Номтойбаярт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон.

2016 онд Засгийн газраар батлуулсан зүйлийнхээ эсрэг ажилласан гэж шүүхээс буруутгасан. Сайдаар ажиллаж байхдаа зорилтот бүлгүүдэд зориулсан зээлийг банкаар дамжуулж олгоогүй гэж үзээд байна.

Н.Номтойбаяр тухайн үед энэ зээлүүдийг тодорхой журмаар зохицуулсан.

Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг зөвхөн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Тиймээс эцэслэн шийдэгдээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр биш.

Мөрдөгчийг дарамталсан гэх асуудлын талаар Н.Номтойбаяр мөрдөгчийг дарамталсан үйлдэл гаргаагүй. Хэрэгт холбогдох бичлэг гарч ирээгүй. Эл асуудлыг шүүхээс тодруулах хэрэгтэй.

Энэ хэрэгт шүүгдэгчээр татагдсан Н.Номтойбаяр өмгөөлөгчгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцсон. Ийм практикийг би мэдэхгүй юм байна. Өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцсаны дараа хуралд оруулдаг.

Энэ хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурорын зүгээс шүүгдэгч Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оноосон.

2016 онд Засгийн газраар батлуулсан зүйлийнхээ эсрэг ажилласан гэж шүүхээс буруутгасан. Сайдаар ажиллаж байхдаа зорилтот бүлгүүдэд зориулсан зээлийг банкаар дамжуулж олгоогүй гэж үзээд байна.

Яллах дүгнэлтээ хуульд заасны дагуу хүлээлгэж өгөөгүй. өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцуулсан энэ шүүхийн шийдвэрийн цаад утга учир тодорхой байх. Хуульд заасан хугацааны дагуу давж заалдах шатны гомдлоо Дээд шүүхэд гаргана." хэмээв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.