Өнөөдөр УИХ-ын Анхдугаар чуулганыг хаана

2020 оны 07 сарын 09

Найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулганыг өнөөдөр хаахаар болжээ.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралданаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, дарга нарыг сонгохоос гадна Үндэсний статистикийн хорооны дарга Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болсонтой холбоотой үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.

  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/;
  4. Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
  5. Байнгын хорооны даргыг сонгох тухай;
  6. Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
  7. Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай;
  8. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах;
  9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай;
  10. Анхдугаар чуулганы хаалт.
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.