Д.Мөнхжаргал: Ирэх сарын 01- нээс эхлэн амжиргааны түвшин доогуур иргэдэд сайжруулсан түлш олгох ажлыг зохион байгуулна

2020 оны 07 сарын 09

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, засаг даргын орлогч Д.Мөнхжаргал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцууллаа.

 

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 07  дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаар  хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд 2020-2021 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр жигд хүртээмжтэй хангах,  дүүрэг тус бүрт 60,000 тн-оос доошгүй сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийн байршил, тээвэрлэлт, нөөцлөлт, хяналтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, засаг даргын орлогч Д.Мөнхжаргал дарга хэлэхдээ:

Сайжруулсан түлш ашиглаж буй 50 ААН-тэй гэрээ байгуулан нөөцлүүлэх ажил эхлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/864 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан түлшний агуулах түрээслэх аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулж ажиллаж байна. Мөн “Түлшээ нөөцөлье” аяныг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бүх дүүргүүдэд эхлүүлсэн бөгөөд борлуулалтын цэгээр дамжуулан иргэд түлшээ нөөцөлж эхлээд байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 1666 айл өрхийг сайжруулсан түлшээр хангах  бэлтгэлийг хангаж 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс олгож эхлэхээр байна. 2020 оны 7 дугаар сарын 8-ны байдлаар 11 агуулахад 26,000тн сайжруулсан түлшний нөөцийг бүрдүүлээд байна. мөн долдугаар сарын 3-аас 8-ны хооронд ажлын хэсэг дахин ажиллаж 39,000тн сайжруулсан түлшийг нөөцлөх 30 агуулахын судалгааг гарсан болно гэлээ. 

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах НЗД-ын А346 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтөд орсон 5 хороонд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах, айл өрхийн зуух, яндангийн стандартыг хангуулахад НАБТГ, НМХГ, НОБГ, “Таван толгой түлш” ХХК-ний “Сервис төв”-тэй хамтран нийслэлийн гэр хорооллын айл өрхийн зуух, яндангийн стандартыг хангуулах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, зөв галлагааны заавар зөвлөмжийг айл өрх бүрд зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.