“Нарийхан” харагдах 7 арга

2020 оны 07 сарын 08

Илүүдэл жинтэй, байгаагаасаа нарийхан харагдахыг хүсдэг, магадгүй хөл хорионы үеэр бага зэргийн жин нэмсэн бүсгүйчүүддээ нарийхан, гуалиг харагдуулах бяцхан залийг бэлтгэлээ.

 

Dangers of Tight Clothes: Shapewear, Skinny Jeans, Waist Training ...

1. Яг таарсан хувцас

Ихэнх эмэгтэйчүүд хэтэрхий бариу, биеэ барьсан хувцас өмссөнөөр нарийхан, туранхай харагдана гэдэгт итгэдэг. Гэтэл бодит байдал дээр өөрийн биед яг таарсан, зөв хэлбэртэй хувцсыг өмссөнөөр төсөөлж байснаас чинь ч илүү зөв, аятайхан галбиртай харагддаг юм шүү.

 

Kim Kardashian's clothes are too 'tight'

2. Хөхний даруулгад учир бий

Яв цав таарсан, зөв хэлбэртэй хөхний даруулга цээжийг чинь өргөж гэдэсний илүү өөхнүүдийг чангалдаг. Хөхний даруулга хэтэрхий бариу, чанга байснаар нурууны “өөх”ийг товойлгож, шахаж харагдуулдаг юм.

 

18 Best Jeans for Every Women's Body Type - Best Fitting Jeans by ...

3. Хуниастай өмд

Скини жийнс моод байж болох ч бага зэргийн мярайлаг, гуя болон гэдэс хэсгээр гэдэс ихтэй бүсгүйчүүдэд тийм ч тохиромжтой биш. Үүний оронд бараан, хар өнгийн хуниастай өмднүүд хөлийг илүү урт, нарийхан харагдуулж чаддаг.

 

CHECKER BOARD BODYCON PLUS MIDI DRESS | ADDICTED2FASHION

4. Босоо, шулуун хэлбэртэй юбка

Юбканы хувьд хуниас нугалаастайгаас татгалзаж шулуун, босоо судалтайг нь сонго. Итгэх итгэхгүй нь таны дур ч, хар өнгөтэй наалдах хэрэггүй дээ. Үүний оронд үнсэн саарал, тэнгисийн цэнхэр, гүн ногоон, шоколадан бор зэрэг өнгөнүүд ч бас бүсгүй таныг нарийхан харагдуулдаг. Тэгээд ч эдгээр өнгөнүүд ажил хэрэг ч өнгө шүү дээ.

 

Ashley Graham: She Has Grand Plans for Media Moguldom - Rolling Stone

5. Өсгийтэй гутал

Туранхай харагдахыг хүсвэл намхан гутлаас татгалз. Өсгийтэй гутал өмссөнөөр биеийнхээ хамаг жинг дээд хэсэгтээ хурааж, биеэ чангалаад байдаг бол аль болох гэгээлэг өнгийн, чимэглэл, шигтгээ ихтэй өсгийт бусдын харцыг өөр дээрээ булааж цээжин биеийн чинь өөг далдлах болно. Мөн бүдүүн шилбэ, том шагайн ястай бол шилбэ гарсан мөн шагай хэсгээ оосор бүчтэй гутал өмсөх хэрэггүй.

 

Ashley Graham shares post-birth stretch marks

6. Булцгар найзуудаа нууцгаая

Биеийнхээ сайхан хэсгүүдийг тодруулаарай. Зах хэсгээрээ сонирхолтой ухлаадастай цамц, даашинз нь таны хүзүүний уртыг эсхүл тэгш сайхан мөрий чинь илүү тодотгож, ардаа жижиг эсхүл товгор оёдолтой халаастай өмд нь хавтгай, жижиг өгзгийг том, “тонтгор” харагдуулдаг.

 

Ashley Graham is in a family group chat about her pubic hair ...

7. Чимэглэл хуниастай цамц өмс

Олонх бүсгүйчүүд чимэглэлтэй цамц, даашинз өмсвөл улам мяраатай харагдана гэж итгэсэндээ цулгуй загварыг сонгодог. Үнэндээ цулгуй загвар цээжийг илүү “уужим” харагдуулдаг гэмтэй. Тэрний оронд ханцуй хэсгээрээ бага зэрэг хуниастай, энгэртээ шигтгээтэй цамц чамайг дэгжин харагдуулна. Харин дэгжин төрх нь бодит байдлаас бага ч болов туранхай харагдах нууцуудын нэг гэдгийг мэднэ биз дээ?

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.