Билли Айлиш дуучин Жастин Биберээс болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэх шахсан

2020 оны 07 сарын 08


Амжилттай яваа залуу уран бүтээлч, өсвөр наснынхны шүтээн болсон дуучин Билли Айлишын эцэг эх ''ME&DAD'' радиогийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа охин нь Жастин Биберт чин сэтгэлээсээ дурлаж, бараг солиорох шахсан хэмээн өгүүлжээ. Тодруулбал, Биллигийн ээж Меггигийн өгүүлснээр бүжгийн сургалтад нь хүргэж өгөхөөр явах замд болон гэртээ харих замд Билли Жастин Биберийн дууг сонсоод, уярч, биширч уйлдаг байсан гэнэ. ''Өсвөр насны хүүхэд дэлхийн хэмжээний одод дурлаж, шүтэн бишрэх нь байдаг л зүйл. Гэсэн ч Билли Жастин Биберт ''донтсон '' байсан. Тиймээс сэтгэл зүйч дээр аваачдаг ч юм билүү гэж бодож үзсэн.'' гэжээ.

Үүнийг л урлаг гэнэ хэмээн бодож, Жастинд ямар их хайртайгаа төсөөлөхөд шууд л нулимс асгарч эхэлдэг. Жастин Бибер бол миний шүтээн. 

-Billie Eilish

Эх сурвалж: ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.