Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэнг томиллоо

2020 оны 07 сарын 08

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Лхагвын Цэдэвсүрэнг томиллоо.

Л.Цэдэвсүрэн нь 1967  онд Говь-Алтай аймгийн  Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2.

  • 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль,
  • 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль,
  • 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 

  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин,
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх,
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт  хуулийн зөвлөх, хэлтсийн дарга
  • 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 
  • 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга,
  • 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.