Баяр наадам зохион байгуулах талбайд худалдаа, үйлчилгээ ажиллахгүй

2020 оны 07 сарын 08

Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийж байна. 

“Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооноос өгсөн чиглэлийн дагуу баяр наадмын тухай мэдээллийг өгье. 2020 он онцлогтой жил болж байна. Дэлхийн даяар коронавирус гарч, хөл хорио халдвар хамгааллын дэглэм сахисан жил тохиож буй.

Улсын онцгой комиссоор ард иргэдийг баяр наадмын талбайд цуглуулахгүйгээр теле наадам хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс бөхчүүд болон тамирчдад халдвар хамгааллын дэглэмийг танилцуулж байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээс маш их санал ирж байна. Энэ жил халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд “13-р зуун” болон “Хүй долоон худаг”-т ямар нэг үзвэр, үйлчилгээг зохион байгуулахгүй. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй, гэртээ тэмдэглэхээр зохион байгуулж байна” гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,

“Энэ жил бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцоно. Наадмын өдрүүдэд 13-р зуун, болон Хүй долоон худагт зөвхөн наадмыг зохион байгуулах комисс болон бөхчүүд, тамирчдыг нэвтрүүлнэ. Үзэгчгүй наадам болох тул жирийн иргэд болон тээврийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй. Наадмыг зохион байгуулах талбайг тойроод цагдаагийн алба хаагчид бүрэн хамгаалалтдаа авч ажиллана.

Тиймээс иргэд тухайн хэсэгт түгжрэл үүсгээд, цагдаагийн алба хаагчид руу дайрч давшлах хэрэггүй. Энэ жил бүх зүйлийг нарийн цаг, хуваариар зохион байгуулах тул оролцогчид маань цагийг маш сайн баримтлаасай гэж хүсэх байна” гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.