Бүтээсэн дүрээсээ тэс ондоо харагддаг жүжигчид

2020 оны 07 сарын 08

Гол дүрийн дул булаам эмэгтэйг улам тодотгож харагдуулахын тулд ''өвөрмөц'' төрхтэй, ''царай муутай'' дүрүүдийг хамт тоглуулах явдал Холливудын кинонуудад ажиглагддаг. Гэсэн хэдий ч эдгээр этгээд дүрүүд нүүр хувиргалт, будалтаа арилгавал гол дүрийн эмэгтэйгээс ч үзэсгэлэнтэй байх нь элбэг. Ингээд ЗӨВ.МН кинонд дүр бүтээхийн тулд царай муутай харагдах шаардлагатай тулсан жүжигчдийн жинхэнэ төрхийг толилуулж байна.

 

Naomi Grossman - Pepper

 

Наоми Гросман- Пеппер

Америкийн аймшигт түүхүүд кинонд эрэмдэг боловч сайхан сэтгэлтэй бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Наоми Гросман бодит амьдрал дээр тун чиг үзэсгэлэнтэй нэгэн ажээ.

 

Taryn Manning Tiffany Doggett

 

Терин Менин- Тиффани Дожет 

Orange Is The New Black цувралд Тиффанигийн дүрийг бүтээсэн.

 

America Ferrera Betty Suarez

 

Америка Феррера- Бетти Суарез

Царай муутай Бетти цувралд царай муутай Беттигийн дүрийг бүтээсэн жүжигчин бодит амьдрал дээр сайхан бүсгүй. 

 

Emma Thompson - Nanny McPhee

 

Эмма Томпсон- Асрагч Макфи

Ид шидтэй асрагчийн дүрд тоглосон бүсгүй киноны төгсгөлд ч, бодит амьдрал дээр ч сайхан бүсгүй билээ. 

 

Vanessa Hudgens - Gabriella Montez

 

Ванесса Хаженс- Габрельа Монтез

Ахлах сургуулийн мьюзикл кинонд тоглосноороо алдартай жүжигчин Ванесса Хаженс 2013 онд Gimme Shelter кинонд асрамжийн газар амьдардаг охины дүрийг бүтээсэн. Ингэхдээ өөрийн гоо үзэсгэлэнг золионд гаргажээ.

 

Rooney Mara - Lisbeth Salander

 

Руни Мара- Лизбет Саландер

Луун шивээст охин киноны панк рок бүсгүйн дүрийг бүтээсэн тэрбээр бодит амьдрал дээр тийм ч рок нэгэн биш бололтой.

 

Meryl Streep - The Witch

 

Мерил Стрип- Шулмын дүр

2014 онд нээлтээ хийсэн Into The Woods киноны ойн шулмын дүрийг бүтээхийн тулд жүжигчин бүсгүй гадаад төрхөө бүхлээр нь хувиргасан.

 

Salma Hayek - Frida Kahlo

 

Сальма Хаек- Фрида Кало

Үзэсгэлэн гоо жүжигчин бүсгүй өвөрмөц хөмсөгтэй 20-р зууны урлагийн бурхан тэнгэр Фрида Калогийн дүрийг бүтээхийн тулд хөмсгөө 3 сар засаж янзлаагүй гэдэг.

 

Linda Cardellini - Velma Dinkley

 

Линда Карделини- Вельма

Скүби Дү кинонд ухаалаг бүсгүйн дүрийг бүтээсэн Линда бодит амьдрал дээр тийм ч ''ноомой'' биш гэнэ. 

 

Maisie Williams - Arya Stark

 

Меси Виллиамс- Арья Старк

Хаан ширээний тоглоом киноны хүчирхэг бүсгүйчүүдийн нэг Арья Старк бодит амьдрал дээрээ эршүүд нэгэн биш.

 

Anne Hathaway - Mia Thermopolis

 

Анна Хатавей- Миа Термополис

Гүнжийн өдрийн тэмдэглэл кинонд буржгар үстэй өсвөр настны дүрийг бүтээсэн жүжигчин Анна Хатавей бодит амьдрал дээр Холливудын сайхaнуудын нэг.

 

Gwendoline Christie - Brienne Of Tarth

 

Гвендолин Кристи- Тартын Бриенне 

Чин зоригт дайчин бүсгүйн дүрийг бүтээсэн Гвендолин бодит амьдрал дээр эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй бүсгүй.

 

Delphine Chanéac - Dren

 

Делфин Чанек- Дрен

Splice кинонд харь гарагийн амьтны дүрийг бүтээхийн тулд жүжигчин Делфин хэд хэдэн томоохон өөрчлөлтүүдийг давах хэрэгтэй болсон.

 

Millie Bobby Brown - Eleven

 

Мили Боби Браун- 11

Stranger Things цувралд дүр бүтээж, алдрын замналаа эхэлсэн Мили Боби Браун урт сайхан үсээ тайрч дүрдээ бэлтгэсэн байна.

 

Lena Heady - Cersei Lannister

 

Лена Хиди- Церсей

Хаан ширээний тоглоом киноны ''хорчин'' хатан Церсеин дүрд тоглосон Лена бодит амьдрал дээр богино үсний засалтыг эрхэмлэдэг нэгэн.

Эх сурвалж: ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.