Мона Лиза ''ажилдаа оров''

2020 оны 07 сарын 08

"Мона Лиза" дахиад ажилдаа орж, Луврын музей 16 долоо хоног үргэлжилсэн хориогоо цуцлалаа. Үзэгчдэд музейн танхимуудын гуравны хоёр нь нээгдсэн байна. Жуулчид музейд нэвтрэхдээ заавал амны хаалт зүүн хоорондын зай баримтална. Мөн тодорхой хугацаанд тасалбарыг зөвхөн урьдчилсан захиалгаар олгох юм. Харин  багц тасалбар авсан байсан хүмүүс үнэгүйгээр музейг сонирхох боломжтой.

Музейн үзмэрүүдтэй танилцах тогтсон нэг чиглэл гарган үзэгчдийг хооронд нь хутгалдахгүйгээр зохион байгуулжээ. 

Өнгөрсөн жилийн жуулчдын урсгалаас үзэгчдийн тоо ихдээ л 20-30 хувиар буурах болов уу хэмээн музейн захирал Жан-Люк Мартинез хэллээ.  Луврт зочилогсдын 75 хувийг гадаадын жуулчид эзэлдэг.  2019 онд  Мона Лизаг сонирхохоор 9,6 сая хүн Луврыг үзжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.