Дугаарын хязгаарлалт наадмын амралтын өдрүүдэд үйлчлэхгүй

2020 оны 07 сарын 08

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна.

Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ.

НИТХ-аас баталсан журмаар: 

  1. Даваа гарагт: 1,6
  2. Мягмар гарагт: 2,7
  3. Лхагва гарагт: 3,8
  4. Пүрэв гарагт: 4,9
  5. Баасан гарагт:  0,5-аар төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцдоггүй билээ.

Хот, хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэхийг холбогдох албаныхан онцлов.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.