С.Чулуун "Би хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач"

2020 оны 07 сарын 08

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хуульзүйн яамны сайд танд маш олон хуулийн ачаа орж ирлээ. Эрх зүйн шинэтгэл хийх үү. Унтаа сайд байж бол хэрэггүй. Шинэчлэгч, хууль сахиулдаг, хүний эрх хамгаалдаг шударга ёсны сайд байх хэрэгтэй. Улсын мөрдөн байцаах албыг бэхжүүлэх тухай асуудал тавигдана. Шүүгч нар дур зоргоороо авирлаж байна. Эднийг шалгах мөрдөх ажиллагаа цаашдаа яах вэ? Засгийн газар гэмт хэрэгтээ тэмцэх газраа гартаа авах ёстой юмуу? 

Нөгөө талаас Соёлын сайд С.Чулуун энэ дотроос хамгийн хэл ам дагуулах нь та болчихоод байх шиг байна. Соёлын хулгайтай холбоотой хүн тэмцэх ёстой сайдад томилогдох гэж буй талаар цахимаар яваад байна. Энэ талаар тайлбар өгөх хэрэгтэй байх. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Цаашид бид нийтийн эрх зүйн салбарт хийгдсэн шинэчлэлийг улам боловсронгуй болгох,үргэлжлүүлэх шаардлага байгаа.  Мөрдөх албаны тогтолцоог боловсронгуй болгох төсөл судалгааны ажлууд хийгдэж байнаа. АТГ албан хаагчид, тусгай субектын асуудлыг хариуцан ажиллаж байна. Үндэсний мөрдөх албаны чиглэлээр судалгааг эцэслэх хийгээд цаашид Засгийн газрын гишүүдэд танилцуулах ийм ажлууд байна. 

УИХ-ын гишүүн С.Чулуун "Соёлын салбарын хамгийн гол зүйл нь эрдэмтэдийн санал бодол юм. Санал шүүмжлэлийг бол хүлээн авна. Би бол хулгай хийдэг биш, эмхэлдэг цэгцэлдэг судлаач. Бүс нутаг болон олон улсад эрдэмтэн судлаач нартай хамтран ажиллана. 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.