Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг томилохоор танилцуулав

2020 оны 07 сарын 08

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдан, У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцсэн.Эрүүл мэндийн сайдаар тус яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатарын нэр яригдаж байсан бол өнөөдөр чуулганд Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг сайдаар танилцууллаа. 

Т.Мөнхсайхан АШУҮИС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. ГССҮТ-д мэс засалч, Тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад УНТЭ-ийн ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.